Steel Challenge Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн 2023

2023

10 сарын 07

Steel Challenge Улсын Аврага Шалгаруулах Тэмцээн 2023 нь албан ёсны 8 стэйжний загвараар явагдах бөгөөд 4 төрлийн ангилалаар зохион байгуулагдана. Тэмцээнд хүчинтэй үнэмлэхтэй буудлагын холбоодын тамирчид болон Албадын тамирчид оролцох боломжтой.

ЕРӨНХИЙ ЗАРЧИМ

  • Стейж болгон 5 төмөр байнаас бүрдэнэ. 4 энгийн бай ба 5 дахь нь стоп бай. Стоп байг буудахаас өмнө бусад 4 байг буудна. Бай бүрийг нэг онох ёстой. Буудалтын тоог хязгаарлахгүй.  Тамирчин нэг стейж дээр дараалан 5 стринг (оролдлого) хийнэ. Хамгийн муу буюу их хугацаатай нэг стрингийг хасаж үлдсэн 4 стрингийн хугацааг бүртгэнэ.  Тамирчны 8 стейжийн нийт хугацаа тэмцээний оноо болно.

Нэг стрингийн дээд хугацаа 30 секунд. Шүүгч 30 секундээс илүү гарвал зогсоож болох ба дараах стрингээ гүйцэтгэнэ. Тамирчин мөн 4 стринг хангалттай гэж үзвэл 5 дэх стрингийг буудахгүй байж болно. Мөн стринг илтэд 30 секундээс илүү гарсан бол тухайн стрингийг зогсоож болно.

ТОРГУУЛЬ

Онож буудайгүй бай бүрийг Miss гэж бүртгэнэ. Энгийн 4 байг оноогүй бол тухайн стрингийн хугацаан дээр оноогүй бай болгоны тоогоор тус бүр 3 секунд нэмнэ. 

Стоп байг оноогүй бол 30 секунд нэмнэ. 

PROCEDURE/ҮЙЛДЛИЙН АЛДААНУУД

Үйлдлийн алдаа бүрд 3 секундийн торгууль өгнө. 

  • Урьдчилж хөдөлгөөн хийх. Тамирчин дохионоос өмнө давуу тал үүсгэх хөдөлгөөн хийвэл 3 секунд үйлдлийн алдааны торгууль авна. Шүүгч зогсоох боломжтой бол зогсоож зөв зогсолт, байрлалд оруулан дахин эхлүүлнэ. Хэрэв буудагч дохионоос өмнө буудлага хийвэл нэн дариу зогсоон дахин эхлүүлнэ. 

  •  Foot Faults Хөл гадна гишгэх. Хэрэв тамирчин буудалтын үед хөл хайрцгаас гадна гишгэсэн бол буудалт болгон дээр 3 секундийн торгууль өгнө. 

Хайрцгийн хүрээн дээр гишгэх алдаанд тооцохгүй. Гадна талд газар хүрвэл алдаанд тооцно. 

  • Гаднаас буудлага хийж буй тамирчинд дэмжлэг өгөх. Түвшин 2 түүнээс тэмцээнд гаднаас тусламж өгвөл тамирчинд 3 секунд , тусламж өгсөн хүн тамирчин бол мөн 3 секунд нэмнэ.

ТЭМЦЭЭНЭЭС ХАСАГДАХ АЮУЛГҮЙН АЛДААНУУД:

  • Аюулгүйн бүсээс гадна хяналтгүй зэвсэг ашиглах, зэвсэг аюулгүй эзэмших дүрмийг зөрчин зэвсэгтэй харьцах. 

  • Аюулгүйн өнцөг эвдэж зэвсэг чиглүүлэх. 180 хэмийн шугам. 

  • Буудлага үйлдэх үедээ цэнэгтэй, цэнэггүй зэвсэг унагах. 

  • Галын шугамаас цэнэгтэй зэвсэгтэй гарах, галын шугамаас өөр газар цэнэгтэй зэвсэгтэй харьцах, авч явах. 

  • Дарцаггүй карабин авч явах.

  • Дасгалын талбайд унасан зэвсгийг авах. Зөвхөн шүүгч унасан зэвсгийг аюулгүй болгож буудагчид өгч аюулгүй болгон дахин шалгана. Дасгалын талбайгаас гадна цэнэггүй зэвсэг унагах нь алдаа биш боловч авсан тамирчин тэмцээнээс хасагдана. 

  • Буудлагын үед зэвсгийн хошууг хэн нэгэн болон өөрийн биеийн аль нэг хэсэг рүү чиглүүлэх. Хэрэв зэвсэг сав цүнхэнд эсвэл тамирчны гарт байхгүй бол чиглүүлсэнд тооцохгүй. Тусгай нөхцөл: Тамирчин гохны хүрээнээс гадна хуруу байлгаж гар буугаа холстероос авах, хийхдээ бүснээс доош биеийн хэсэг рүү чиглүүлэх тооцогдохгүй. Энэ зөвхөн холстерд хийдэг гар буунд хамаарна. 

  • Хөдөлгөөн хийж байх үедээ хурууг гохны хүрээнээс гадна байлгаагүй. Тусгай нөхцөл 8.5. Зэвсэг харааны түвшинд байг хараалан хийж буй хөдөлгөөний үед тооцохгүй. 

  • Зэвсэг цэнэглэх, цэнэггүй болгох, магазин солих үед хуруу гох дээр байлгавал. 

  • Цэнэгтэй гар бууг хамгаалагч түгжилгүй холстерд хийх. 

  • Аюулгүй бүсэд сум, дамми сумтай (сургалтын, хуурамч сум, хонгио) харьцах. Харьцах үйлдэлд гэдэгт бүсэнд, цүнхэнд, биед байгаа сум, сумтай магазин тооцогдохгүй. 

  • Шүүгчийн хяналтгүй цэнэгтэй зэвсэгтэй байх. 

  • Ерөнхий шүүгчийн зөвшөөрөлгүй зэвсгээ солих. 

  • Писиси (Pistol-caliber carbine) зэвсгээ цэнэгтэй, цэнэггүй, дарцаг зүүсэн эсэхээс үл хамаарч цүнх саванд хийхдээ, гаргахдаа далан руу чиглүүлээгүй, мөн хүн рүү чиглүүлсэн бол. 

  • Санамсаргүй буудлага хийж сум алдахад тэмцээнээс хасах нөхцөл:

    • Зэвсэг цэнэглэх, аюулгүй болгох, магазин солих үед санамсаргүй үйлдсэн буудлага. Үүнд мөн шүүгчийн удирдлагаар  буудлага үйлдэхээс бусад тохиолдолд  болсон санамсаргүй буудлага орно. 

    • Буудлагын үед гацсан зэвсгийн гацааг гаргах үед

    • Шүүгчийн зааварчилгаагүй дасгал дээр дураар буудах

    • Холстероос болон биеэс 3 метрийн дотор газар луу санамсаргүй буудсан аливаа буудлага

    • Аль ч зүгт хамаагүй далан дээгүүр буудах

  • Хориотой сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсэн үед

  • Ерөнхий шүүгчийн ажиглалтаар ямар нэг эм, бодисын нөлөөгөөр биеэ авч явах чадвар алдагдсан гэж үзвэл тэмцээнээс хасаж, талбайгаас гарахыг шаардана. 

  • Спорт бусаар биеэ авч явах

    • Талбайн шүүгч тамирчин спорт бусаар биеэ авч явсан гэж үзвэл тэмцээнээс хасаж болно. Үүнд давуу тал үүсгэн заль гаргах,  шүүгчийн өгсөн үндэслэлтэй шаардлагыг үл биелүүлэх зэрэг бусад үйлдэл орно. Ерөнхий шүүгчид дариу мэдэгдэнэ. 

    • Талбайн шүүгч тамирчин давуу тал олж авахын тулд албаар чихэвч, нүдний шилээ хөдөлгөсөн гэж үзвэл тэмцээнээс хасна.

Хураамж: 50,000.00
Ангилал:
undefined undefined
undefined undefined
undefined undefined
undefined undefined

Уучлаарай, тэмцээний бүртгэл хаагдсан байна.