Үйлчилгээний нөхцөл

Нэг. Ерөнхий нөхцөл

1.1. asianshooting.academy нь “Азийн Буудлагын Академи” ГҮТББ /“ТББ”/-ийн албан ёсны веб хуудас бөгөөд хэрэглэгч, үйлчлүүлэгчид ТББ-н тухай болон байгууллагын үзүүлж байгаа үйлчилгээний танилцуулга, мэдээлэл хүргэх зорилготой байна.

1.2. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгчид мэдээлэл хүргэх, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

1.3. Хэрэглэгчид үйлчилгээний нөхцөлтэй сайтар (няхуур) танилцах үүрэгтэй.

1.4. Веб хуудаст байршуулсан лого, нэр зэрэг нь ТББ-н өмч бөгөөд веб хуудасны нэр, лого, бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно.

Хоёр. Веб хуудасны үйл ажиллагаа

2.1. ТББ нь asianshooting.academy веб хуудсаараа дамжуулан хэрэглэгчид ТББ-н тухай болон байгууллагын үзүүлж байгаа үйлчилгээний танилцуулга, мэдээллийг хүргэнэ.

2.2. Веб хуудас нь хэрэглэгчид нээлттэй, мэдээлэл авах боломжийг олгосон байна.

2.3. Веб хуудасны хэвийн ажиллагаа, түүний аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг ТББ бүрэн хариуцна.

2.4. Мэдээллийн нууцлалтай холбоотой харилцааг нууцын бодлогод заасны дагуу зохицуулна.

Гурав. Тэмцээнд бүртгүүлэх, баталгаажуулах

3.1. Хэрэглэгч нь тэмцээнд бүртгүүлэх хүсэлтээ веб хуудас дээрх тэмцээн хуудаст хандан илгээх боломжтой.

3.2. Хэрэглэгч тэмцээний бүртгэл хэсэгт өөрийн овог, нэр, утасны дугаар, мэйл хаяг, оролцох тэмцээн, ангилал зэрэг бусад шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөж бүртгэлийн хуудас илгээнэ.

3.3. Бүртгэлийн хуудас дээрх мэдээллийн үнэн зөвийг хэрэглэгч хариуцна.

3.4. ТББ хэрэглэгчийн бүртгэлийн хүсэлтийг хүлээж авч, бүртгэлийг баталгаажуулан холбогдох мэйл хаягаар мэдээлэл өгнө.

3.5. Хэрэглэгч хураамж төлбөр тооцоог хийснээр бүртгэл нь баталгаажна.

Дөрөв. Танилцах сургалтад бүртгүүлэх

4.1. Хэрэглэгч нь танилцах сургалтад хамрагдах хүсэлтээ веб хуудас дээрх танилцах сургалт хуудаст хандан илгээх боломжтой.

4.2. Хэрэглэгч хуудаст өөрийн овог, нэр, утасны дугаар, цахим шуудангийн хаяг,сургалтын төрөл зэрэг бусад шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөж хүсэлт илгээнэ.

4.3. Хүсэлтийн хуудас дээрх мэдээллийн үнэн зөвийг хэрэглэгч хариуцна.

4.4. ТББ хэрэглэгчийн хүсэлтийг хүлээж авч, хүсэлтийг баталгаажуулан холбогдох утсаар мэдээлэл өгнө.

Тав. Гишүүнд бүртгүүлэх

5.1. Хэрэглэгч нь гишүүн болох хүсэлтээ веб хуудас дээрх гишүүн хуудаст хандан илгээх боломжтой.

5.2. Хэрэглэгч хуудаст өөрийн овог, нэр, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, холбоо зэрэг бусад шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөж хүсэлт илгээнэ.

5.3. Хүсэлтийн хуудас дээрх мэдээллийн үнэн зөвийг хэрэглэгч хариуцна.

5.4. ТББ хэрэглэгчийн хүсэлтийг хүлээж авч, хүсэлтийг баталгаажуулан холбогдохутсаар мэдээлэл өгнө.

Зургаа. Хэрэглэгчийн санал, хүсэлт, гомдол хүлээн авах, шийдвэрлэх

6.1. Хэрэглэгч үйлчилгээ болон веб хуудасны талаар санал, гомдол, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй байна.

6.2. Хэрэглэгч нь өөрийн санал, хүсэлт, гомдлыг +97672130808 утсаар ирүүлж болно.

6.3. Хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг судалж, хянасны үндсэн дээр шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.

6.4. Хэрэглэгчээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдол, бусад маргаантай асуудлыг энэхүү үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

Долоо. Бусад

7.1. ТББ нь энэхүү үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр asianshooting.academy веб хуудас дээр нийтэд нээлттэй байдлаар нийтлэх бөгөөд хэрэглэгч үйлчилгээний нөхцөлтэй танилцах үүрэг хүлээнэ.

7.2. Хэрэглэгчийг бүртгүүлэх, хүсэлт илгээх үед мөрдөгдөж байсан үйлчилгээний нөхцөл бүртгэл, хүсэлт авах шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх Үйлчилгээний нөхцөлийг үйлчилгээг үзүүлж дуусах хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.

--о0о--