STEEL CHALLENGE-2026 Цомын 2 дугаар шатны тэмцээн
Оролцогч: Буудлагын холбоодын болон албадын тамирчид оролцоно
Хугацаа: 2026 оны 09 дүгээр сарын 05-ны Бямба гаригт 09.00-16.00 цагт
Байршил: Ханан Ар буудлага спорт, сургалтын төв
Бүртгэл хаах хугацаа: 2026 оны 09 дүгээр сарын 04-ний 22.00 цагт
Холбоо барих: 99089288, 91119293
Тэмцээний ерөнхий шүүгч: Ханан ар буудлага спорт, сургалтын төвийн захирал М.Баярсайхан
Хураамж: 100,000 төгрөг (хоцорсон бүртгэл: 120,000 төгрөг)
*Тамирчин 2 төрөлд давхар оролцож болно. Тус бүр төлбөртэй.
БУУДЛАГЫН ТӨРӨЛ, АНГИЛАЛ
Төрөл 1. Гар буу
Ангилал:
- OPEN - Гар буу. Опен. Хамгийн бага калибр 9мм. Электрон/оптик харааны хэрэгсэлтэй. Магазины урт 171.25 мм-с ихгүй.
- LIMITED - Гар буу. Лимитед. Хамгийн бага калибр 9мм. Электрон/оптик харааны хэрэгсэлгүй. Магазины урт 171.25 мм-с ихгүй.
Төрөл 2. ПиСиСи
Ангилал:
- PCCO - Писиси опен. Хамгийн бага калибр 9мм. Электрон/оптик харааны хэрэгсэлтэй.
*Эмэгтэй ангилал 5 хүнээр нээгдэнэ.
*Багийн дүн гарахгүй.
Дасгалын тоо: 8
Сумны тоо: 195 (Ган зүрхэвчтэй болон шатаагч гэрэлтэгч сум ашиглахыг хориглоно)
Тэмцээний шагнал: Цом, батламж
Тэмцээний ерөнхий зохион байгуулагч: П.Эрдэнэбилэг
Тэмцээний ерөнхий шүүгч: М.Баярсайхан
Тэмцээний хуваарь:
09.00-10.00 Тэмцээний бүртгэл баталгаажуулах. Тэмцээний нээлт, танилцуулга. Буудлага эхлэх.
13.00-14.00 Завсарлага
14.00-16.00 Буудүлага дуусгах. Тэмцээний хаалт
Аюулгүй ажиллагааны дүрэм:
▪ Аливаа галт зэвсэгтэй үргэлж цэнэгтэй гэж болгоомжлон харьцана.
▪ Галт зэвсэг буудлаг үйлдэхээс бусад тохиолдолд үргэлж цэнэггүй байна.
▪ Буудлага үйлдэхээс бусад үед гох дээр хуруу тавихгүй.
▪ Зэвсгийн хошуу байнга аюулгүй зүгт, буудлагын үед бай руу чиглүүлнэ.
▪ Буудлага үйлдэхдээ бай болон эргэн тойрноо байнга хянаж эрсдэлээс сэргийлнэ.