Super Squad 2026

2026

10 сарын 17

      4 бууны багийн халз буудлагын тэмцээн

  • Хаана: Ханан ар буудлагын төв
  • Хугацаа: 2026.10.17-ны өдрийн 09.00-17.00 цагт
  • Бүртгэл хаах хугацаа: 2026.10.16-ны 20.00 цагт
  • Бүртгэлийн хураамж: 120.000 төгрөг, (хоцорсон бүртгэл:150.000 төгрөг)
  • Зэвсэг: 4 төрөл (Гар буу, карабин, писиси, шотган. Ямар нэг хязгаарлалт үгүй.) 
  • Хэн оролцох: Холбоодын тамирчид, тусгай албадын алба хаагчид багаараа оролцоно. 4 гишүүн тус бүр багийн нэрээ ижил бичих. 
  • Бай: Бүх бай унадаг төмөр байна.
  • Сум: Гар буу ба ПиСиСи: 9х19 люгер, Карабин: 223 Rem , Шотган: 12gauge
  • Сумны тоо: Багаар 200-250 ширхэг.
  • Багийн гишүүн: Баг 4 тамирчинтай байна. Баг шүүгчид танигдах байдлаар хувцас эсвэл танигдах тэмдгээр ижилсэнэ.

Тэмцээний дүрэм:

  • Шалгаруулах, дараалал тогтоох дасгал: Дараалал тогтоох стейж нь нийт 53 буудалттай 1 стейж байна. Баг 4 зэвсгээр дасгалыг гүйцэтгэн дүгнүүлнэ. Нийт хугацаа болон оноогоор хит фактор тооцож дараалал тогтооно. Хэрэв багийн тоо 8-с олон бол эхний 8 баг дараах шатанд орно.
  • Буухиа халз буудлага: Оноогоор шалгарсан эхний 8 баг мөн оноогоор жагсана.   2-р шат болох буухиа халз буудлагыг оноолт таарсан багууд зэрэг гүйцэтгэнэ. Цаг хэмжихгүй, түрүүлж дуусгасан баг ялна. Буухиа халз буудлагын стейж 38 буудалттай стейж байна. Бай болон байрлал андуурахгүйн тулд цагаан ба шар тал гэж хуваана. Байг заавал унатал буудна. Тамирчин дасгалаа дуусгаад өөрийн багийн тамирчинд гар гараараа цохиж эрх дамжуулна. 
  • Эхний шатанд 8 багаас ялсан 4 баг цааш оноолтоор буудлага хийж 2 баг хагас шигшээд шалгарна. Ялагдсан 2 баг эхний шатанд ялагдсан 4 багийн ялсан 2 багтай өрсөлдөнө. Ялсан 2 баг хагас шигшээд гарна. Хагас шигшээд шалгарсан 4 баг хасагдах байдлаар халз буудлага гүйцэтгэн эхний 3 байр шалгаруулна.
  • Холбоо барих: 99089288, 91119293
Хураамж: 120,000.00 ₮
Ангилал:
...