Carry Pistol Challenge 2026

2026

11 сарын 28

Carry Pistol Challenge 

Галт зэвсгийн гол төмөр 111мм ба түүнээс богино байна.

Нийт 10 дасгал 140 буудалттай.

Дайзыг 10-с илүүгүй сумаар сумлана. Хугацаа: 2026.11.28-ны өдөр

Утас: 99089288

Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдөрт зориулсан compact гар буугаар буудах буудлагын тэмцээний удирдамж.


1. Буудлагын спортын тамирчин болон албаны буудагч нар оролцоно. Хамгаалалтын компанийн буу эзэмших эрхтэй ажилтан оролцож болно.



2. Хэзээ: 2026.11.28.



3. Цаг: 10:00-17:00.



4. Хаана: Ханан Ар Буудлага Спортын Сургалтын Төв. 



5. Бүртгэл хаах хугацаа: 2026.11.26 22:00.



6. Тэмцээнд хэрэглэх галт зэвсэг: 111 мм ба түүнээс богино гол төмөр бүхий бүх төрлийн compact гар буу байх ба дайзаа 10-аас илүүгүй сумаар сумласан байна. Галт зэвсгийн харааны хэрэгсэлд хязгаарлалт байхгүй.



7. Нийт 10 дасгал. Хамгийн бага буудалтын тоо 140. Timeplus буюу хугацаагаар өрсөлдөнө.



8. Бүх дасгал бэлэн байдал 2-оос (галт зэвсэгт дайз угсраатай, гол төмөрт сумгүй) эхлэнэ.


9. Галт зэвсгийг далд 4 байрлалаас гаргаж болно. Үүнд:
- Цээж хэсэгт байрласан галт зэвсгийн цүнх, гэрээс

- Суганд байрласан галт зэвсгийн гэрээс

- Ташаанд байрласан галт зэвсгийн гэрээс

- Давсаг орчимд байрласан галт зэвсгийн цүнх, гэрээс.


10. Эрэгтэй, эмэгтэй тус бүр хувийн дүнгээр байр эзлүүлнэ
- 1 дүгээр байр 1.500.000 төгрөг

- 2 дугаар байр 1.000.000 төгрөг

- 3 дугаар байр 500.000 төгрөг


11. Багийн дүн: Цом
 
12. Аюулгүй ажиллагааны хувьд Хана Ар буудлагын талбайн Ерөнхий дүрэм болон Аюулгүй ажиллаганы дүрмийг мөрдөнө.

Хураамж: 60,000.00 ₮
Ангилал:
...